A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл > Сумын бэлгэдэл

Сумын бэлгэдэл

СУМЫН БЭЛГЭДЭЛИЙН ТУХАЙ

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Сумын ард иргэдийн аж амьдрал, хөгжил дэвшил, газар нутгийн онцлог, уламжлалт ёс заншлыг тусгасан сумын сүлд буюу лого эмблемийн эх загвар, тайлбарыг баталж байжээ.
Тэрээр тогтоолд “Сумын сүлд, тугийг санаачлан бүтээлгэсэн сумын Засаг дарга Ж.Батчулуун, сүлд, тугны загвар, тайлбарыг бүтээсэн тус сумын уугуул зураач Б. Очирхуяг, сүлд тугийг ивээн тэтгэж бүтээсэн тус сумын уугуул, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Л.Баянжаргал, сумын сүлд тугны гэлбэр бүтээсэн тус сумын уугуул дархан Намхайн Түвшинтогтох нарыг сайшаан тэмдэглэсүгэй” гэжээ.

Image may contain: text

ТЭРЭЭР СУМЫН СҮЛДЭТ ТУГИЙГ ТАЙЛБАРЛАХДАА:
Эзэн богд Чингисийн төрт ёсны билэгдэл “Цагаан сүлд”-ийг уламжлан залж, өөрийн нутгийн онцлог болох хангай нутгийн шинэ ногооны гэрэлтэй ногоон өнгөөр дэвсгэр хийж, мөнх ногоон хуш модны шилмүүсний ногоон өнгөөр хүрээлсэн нь нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан дээдлэх, шүтэн амьдрах гэсэн утга юм. Сумын лого эмблэмийг голд нь хүндэтгэлтэйгээр байрлуулж “Архангай аймаг” гэсэн үгийг тод хөх өнгөөр бичиглэсэн байна.
Туг нь гурван ширхэг хэлтэй байна.
Хар өнгө нь -Төрт ёс, хууль журмыг дээдлэхийг бэлэгдсэн хүндэтгэлийн өнгө бөгөөд эзэн Чингисийн цэргийн сүр хүчний бэлэгдэл болж байлаа.
Шар өнгө нь-Эв эе, шашин шүтлэг, гэрэлт нарыг бэлэгддэг бөгөөд, төр нь шашнаа хүндэтгэх, шашин нь төрөө дээдлэх гэсэн утгыг агуулж байгаа юм.
Цагаан өнгө нь- Энх амгалан, энэрэнгүй үзэл, сүүн сэтгэл, хөгжил дэвшлийг бэлэгддэг бөгөөд Монголчуудын бишрэл хүндэтгэлд алив сайхан, эрхэм бүхнийг цагаанаар бэлэгддэг ёсыг дээдэлсэн бөлгөө.

СУМЫН ЛОГО-ЭМБЛЕМИЙГ ТАЙЛБАРЛАХДАА:
Зуйван дугуй хэлбэрт зохицуулан, монгол гэрийн хорол тооно, цэлмэг хөх тэнгэр, мөнгөн аяга, мандан бадрах галын дөл, хүндэтгэлийн дээд хадаг, хангай нутгийн номин ногоон навчсыг бэлэгдсэн үндэсний хэлбэртэй дүр дүрслэлийг багтаасан юм.
1. Хорол тоононы дүрс, түүгээр мэлтийх цэлмэг хөх тэнгэр нь-Эцэг өвгөдийн ариун голомтоо өлгий нутагтаа эгнэгт мандаан бадраахыг бэлэгдэх бөгөөд нутгийн ард түмний аж амьдрал нь байгалийн буян хишиг түүнээс гарсан бүтээгдэхүүнээр улс орондоо нэрд гарсныг бэлэгдсэн юм.

No photo description available.

2. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн бэлэгдэх гурван үзүүрт галын дөл нь нутаг усны ард түмний гал голомт, өв уламжлал, ёс төр үргэлж өөдлөн дэвжиж байхыг бэлэгдсэн билээ.
3. Хадаг мөнгөн аягатай сүү нь: Нутаг усны минь зон олны гэгээн сэтгэл, арвин буяныг хойч үе, үр хүүхэд, гадна дотны айлчин гийчний хэн нь ч ижил хүртэж буян дэлгэрэхийг бэлэгдсэн билээ.
4. Доод хэсгийг эмжсэн номин ногоон навчсын дүрс нь: Баян дэлгэр хангай нутагт минь ган зудын аюул үл тохион, мөнх хөх тэнгэр хур бороогоо элбэг хайрлан, хөвч хангай минь номин ногоон өнгөөр униартаж, ард түмэн минь амар амгалан амьдрахын бэлэгдэл юм.

No photo description available.

Image may contain: one or more people, outdoor and text

Image may contain: one or more people and outdoor

Image may contain: one or more people, text and outdoor

Image may contain: outdoor

Julia mayerle dissertationspreis bachelorarbeit ghostwriter der philosophischen fakultät dr.