Slide background
Slide background
Slide background

УИХ-ын гишүүн Б.Болор Хашаат сумын залуучуудтай нэгдлээ

боооХашаат сумын залуучууд санаачлан Бид Хашаатынхан уриан дор Хувь хүний хөгжлийн клуб байгуулан энэ сарын 7-нд нээлтийн арга хэмжээг зохион байгуулж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Болор, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Ч.Түвшинтөгс, Эрдэнэбулган сумын Тамгын дарга Б.Бавуугарьд тэргүүтэй төлөөлөл хүрэлцэн ирлээ. УИХ-ын гишүүн Б.Болор: Засгийн зүгээс иргэн хүнрүү чиглэсэн бодлого явуулж байгааг сум орон нутгийн иргэд маань дэмжээд, ийм сайхан санаачилгатай ажиллаж буйд баяртай байна. Клубын нээлтэнд их олон хүн ирсэн байна. Энэ эрчээ алдахгүй сумынхаа хөгжлийн төлөө сум орон нутгийнхаа удирдлага, аймгийнхаа удирдлагуудтай хамтраад энэ ажлаа өргөжүүлээд яваарай хэмээн нээлтийн ажиллагаан дээр хэллээ. Сум орон нутагт чөлөөт цагийг үр дүнтэй өнгрөөх, мэдээ мэдээлэл шуурхай авах, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах зэрэг нь бүгд удаашралтай байдаг. Энэ байдалд дасан зохицох бус иргэд нэгдэж төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, идэвхитэй байх сэдлийг олж авахаар энэхүү клубыг нээж байгаа зорилготой хэмээн клубын тэргүүн О.Оюунбилэг хэлж байлаа. Клубын гишүүд Харилцан туслалцаж, хамтдаа хөгжье уриан дор ажиллах юм. Тэдний хамгийн эхний ажил нь сумын төвийн албан хаагчдад зориулан хүүхдийн өдөр өнжүүлэх төв нээх ажээ. Клубын нээлтийн ажиллагаан дээр амьд хөгжмийн Мadness хамтлаг ирж ая дуугаа өргөлөө.

боооо1болор