A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > Архангай Хашаат сумын онцлох үйл явдал – 2018

Архангай Хашаат сумын онцлох үйл явдал – 2018

-Хашаат сум байгуулагдсаны 95 жилийн баяр наадмаар тус сумаас төрөн гарсан алдар цуутнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тэд бол: Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Дуурь бүжгийн эрдмийн театрын жүжигчин Монголын радиогийн нэвтрүүлэгч, МУАЖ Г.Равдан, Монгол улсын хөдөлмөрийн баатар, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпийн хошой медальт, бөхийн спортын 2017 оны онцлох тамирчин, МУГТ-н С.Батцэцэг, Улаанбаатар хот дахь Хашаат нутгийн зөвлөлийн тэргүүн, бригадын генерал Б.Ганбаатар, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, аймгийн начин, аймгийн биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч багш Д.Дондов, Гар шагайн харвааны Монгол Улсын гарамгай мэргэн болсон Ц.Ууганбаяр, Монгол Улсын хошой мэргэн цол хүртсэн Ц.Мөнхбат, Цайдам багийн малчин С.Баттулга, Цагаанхад багийн Д.Бумбаяр, Монголын мөсөн сурын харваа тэмцээнээс Монгол Улсын спортын мастер цол авсан А.Азбилэг, Монголын улсын ХАА, Хүнсний салбарын профессор цол хүртсэн Номгон багийн иргэн Монгол улсын аварга малчин П.Пүрэвсүрэн нарын 12 алдартан юм.

-2018 оны 7 сарын 19-ны өдрийн 16 цаг 34 минутанд аадар бороо, мөндөр орсны улмаас тус сумын Баян, Номгон багт үер болов. Үерийн улмаас 16 өрхийн монгол гэр, эд зүйлийн хамт эвдэрч сүйдэн, 2 айлын өвөлжөө нурж, 147 мал үерийн усанд хорогдсон. Үерийн аюулаас болж орон гэргүй болсон 16 айлд Улсын Онцгой комиссоос гэр өгчээ. Үерт автагдаж хорогдсон 147 малын сэг зэмийг зайлуулж, сумын төвийн үерт өртсөн бүх өрх айлд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Дээрх үзэгдлүүдийн уршгаар 122 сая гаруй төгрөгийн хохирол учирчээ.

-Мал амьтны гоц халдварт шүлхий өвчин тус суманд гарч, 54 хоног хорио цээрийн дэглэмд байлаа. Энэ хугацаанд сумын 300 мянган толгой малд вакцин хийж, халваргүйжүүлэлт ариутгалын арга хэмжээг авчээ. Гадагшаа, дотогшоо зорчин явах мал солилцон наймаалцах, эдийн засгийн эргэлтэд оруулах, сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүнийг борлуулах, чөлөөтэй зорчих хөдөлгөөн хоригдсон, бензин шатахуун ч авах боломж хязгаартай байсан олон өдөр нь хохирол ихтэй байсныг иргэд ярьж байв.

А.ЛХАГВАСҮРЭН