A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > Оройтсон наадам онцлог болов.

Оройтсон наадам онцлог болов.

Хашаат суманд малын шүлхий өвчний хорио цээртэй, үер ус, салхины үзэгдэл хүндрэлийн улмаас шалтгаалан багийн өдөрлөг, сумын баяр наадам хойшлогдон 8-р сар гаргасан юм. Хэдий оройтсон ч сумын баяр наадам дуу хуур, бүжиг цэнгүүн үйлчилгээ сайтай, хүчтэнтэй, түрүү магнай, цэц мэргэнтэй, алдар гавьяатнуудтай, шагнал сайшаалын хур буусан дэнж хотойлгосон, нартай хуртай нижгэр боллоо.

Баяр наадмын зарим арга хэмжээг Манлай малчид ивээн тэтгэж, Улаанбаатар хот дахь Хашаат сумын нутгийн зөвлөлийн дарга бригадын генерал Б.Ганбаатар, нутгийн уугуул Монгол улсын ардын жүжигчин ДБЭТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, Драмын эрдмийн театрын жүжигчин, Монголын радиогийн нэвтрүүлэгч Ардын жүжигчин Г.Равдан, УИХ-ын гишүүн “Бөх билэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат болон хэвлэл мэдээлэл, урлаг соёлын ажилтнууд, уран бүтээлчид, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сумын тамгын газарт УАЗ-469 машин, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн дунд албаны үйлчилгээндээ ашиглах Старекс машин бэлэглэв. Мөн байгалийн бэрхшээл тохиолдож хүчтэй салхи, үер борооны улмаас орон гэргүй болсон 12 өрхөд дан бүрээстэй 5-н ханатай гэр олгосон юм.

Баяр наадмаар улс, аймаг сумын 28-н цолтон оролцсон 64 бөх, шигшээ 32 бөх барилдаж, зургаан насны хурдан хүлэг уралдан, монгол үндэсний сур харваа, гар шагайн тэмцээн болж түрүү магнай тодорч, сумын цолтон бөх, мэргэн, дэд, гавшгай мэргэд шинээр төрлөө.

А.Лхагвасүрэн