A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойрогтоо ажиллав.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойрогтоо ажиллав.

Монгол улсын их хурлын гишүүн, Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний тэргүүн Жамъянгийн Мөнхбат тойргийн найман сумынхаа хөдөөгийн 38 багаар явж иргэдтэй уулзав. Тэрээр Их хурлын гишүүнээр сонгогдсон хоёр жилийн хугацаанд тойрогтоо ажилласан байдал болон 2018 оны ажлын тайлангаасаа таниулах цаашид хийх ажлууд, анхаарах асуудлаараа ярилцан иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Түүнчлэн УИХ болон Засгийн газраас гаргасан шийдвэрүүд, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

Гишүүн тойргийнхоо сумдын баг бүрт хурдан морьны уралдаан, үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж, урлагийн бяцхан тоглолтыг үзүүлж байлаа. Төр түшилцэж олны итгэл хүлээсэн хүн алдаг оног үзэгдэх биш ингэж иргэдийнхээ дунд орж ажил амьдралтай нь танилцаж ярьж хөөрч санаа сэтгэлийг нь сонсож байгаад иргэд талархалтай байлаа.

УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат “Бөх билэгт” дэвжээний тэргүүний хувьд бөхийн үндэсний бөхийг хөгжүүлэх, бөхийн ёс жудаг соёлыг дэлгэрүүлэх талаарх зорилгоо ч уулзалтын үеэр хэлж байлаа.

А.Лхагвасүрэн