Архангай аймгийн Хашаат суманд баригдаж буй 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажлын явцтай Аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр танилцан холбогдох байгууллагууд болон сумын удирдлагуудад үүрэг өгөв. Уг барилгыг “Хатуу төмөр” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2019 оны 8-р сарын 22-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ажлаа эхлүүлсэн боловч барилгын ажил удаашралтай байгаад анхааруулав.