Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга Б.Гэрэлт-од, ЗДТГ-ын дарга А.Ариунбуян, ИТХ-ын дарга Д.Лхамсүрэн нар сумын Ерөнхий боловсролын сургуулийн нээлтэд оролцлоо. Нээлтийн үеэр сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тулгамдаж байгаа асуудлыг тамгын_газрын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэн сургуулийн эрэгтэй дотуур байранд 100 хүүхдийн ширээ, сандал, давхар орыг Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Мөнхчулуунд гардуулан өглөө.