A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > Ахмадын баяраа тэмдэглэв

Ахмадын баяраа тэмдэглэв

Олон улсын ахмадын өдрийг энэ жил өргөн дэлгэр тэмдэглэв. Учир нь энэ онд Ахмад настны тухай монгол улсын шинэчлэгдэн батлагдсан, хуулийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийж цаашид зохион байгуулах, хуулийг бүхий л шатанд хэрэгжүүлэх ажлыг улам эрчимжүүлэхэд чиглэгдсэн жил болж буйг цэгнэн үнэлж тодорхой зорилго, зорилтууд дэвшүүлсэнд оршино.

  Аймгийн Ахмадын хороо сумдын ахмадын хорооны дарга нарын нэгдсэн сургалт семинарыг хийн ажлын арга туршлага, ахмадын байгуулагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудаар санал бодлоо солилцсон юм.

  Энэ үеэр аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон хөдөлмөр халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, банкны мэргэжилтнүүдтэй уулзуулж мэдээлэл сонслоо. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2019 онд сум бүрийн ахмадын хорооны үйл ажиллагаанд зориулж тус бүр 2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо мэдэгдсэн нь сумдын ахмадын хороодын ажиллагаанд урам дэм хайрласан арга хэмжээ боллоо. Ахмадуудын дунд гурван үе шаттай явуулсан урлаг спортын наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт, хүндэтгэлийн арга хэмжээ аймгийн Хөгжимт драмын театрт болсон нь сонирхолтой үйл явдал боллоо.

  Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хашаат суманд Ахмадын өдөр тэмдэглэх үйл ажиллагааны үеэр Монголын “Манлай ижий” холбооны шагнал “Хаан аав”, “Хатан ижий”, “Дархан бэр” цол тэмдгээр ахмадуудыг шагнаж урамшууллаа. Холбооны тэргүүн МУУГЗ Ж.Эрдэнэтуяа, орлогч захирал МУГЖ Х.Оюунцэцэг нар хүрэлцэн ирж ёслол хүндэтгэлтэйгээр гардуулсан юм. Уг шагналаар 40 гаруй гэр бүл хаан аав, хатан ижий, 9-н бэр Дархан бэрээр шагнууллаа.

  Төрүүлсэн үр хүүхдүүдээ эрүүл энх  өсгөн хүмүүжүүлж улс, эх орон нийгмэдээ сайн хүн болгон төлөвшүүлсэн, нутаг усандаа нэр хүндтэй хөдөлмөр бүтээл, гавьяат үйлсийн эзэд дээрх шагналаар шагнуулсан юм.

А.ЛХАГВАСҮРЭН