ТАНИЛЦУУЛГА

Архангай аймгийн Хашаат сум 1931 онд БНМАУ-ын засаг захиргааны хуваарийг өөрчлөн Богд-хан уулын аймгийн Хангай хайрхан уулын хошууг Хашаат сум,Лүн сум, Хархорин сумын хагас болон Засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар Хашаат сум нь Архангай аймгийн сумдын нэг болжээ. Сумын төв Баян-Үзүүр хэмээх газар байгуулснаар сумын төвийг Баян хэмээн нэрлэх болсон.

Сумын газар зүйн байршил

Тус сум нь Монгол орны төв хэсэгт оршдог тал хээрийн бүсэд багтдаг, далайн төвшнөөс дээш газар 1200-1800 метрт өргөгдсөн эх газрын эрс тэс уур амьсгалтай, улаан бор саарал хөрстэй, 258524 мян. га талбай нутаг дэвсгэртэй. Архангай аймгийн нутаг дэвсгэрийн зүүн урд хэсэгт аймгийн төвөөс 180  км, нийслэл Улаанбаатар хотоос 340 км зайтай оршдог.

Тус сум нь зүүн талаараа Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, сумуудтай урд талаараа Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин сумдуудтай баруун талаараа Архангай аймгийн Хотонт сумтай, хойд талаараа Архангай аймгийн Өгийнуур сумдуудтай тус тус хил залгадаг.

Ан амьтан

Их бага Номгон, Сайрт, Бэрх, Зараа, Могой зэрэг уул нуруудтай эдгээр уул нуруудад Тарвага, Зурам, Хярс, Үнэг, Туулай, Дорго, Чоно, Аргаль, Буга, зэрэг ан амьтадтай эдгээр нь улс, аймаг сум орон нутгийн хамгаалалтанд байдаг.

Уур амьсгал, хөрс ургамал

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, говийн бор хөрстэй, 7-8 төрөлийн ургамал ургадаг үүнээс нангиад цагаан сөл, хялгана зэрэг ургамал зонхилдог.

Түүхийн дурсгалт газар

Хөшөө Цайдамын нутагт Түрэгийн үеийн Билгэ хаан түүний дүү цуут жанжин Күли-тегин нарын бичигт хөшөө бий. Мөн хадны сүг зураг, хүн чулуун хөшөө, хирэгсүүр зэрэг олон эд үлгийн зүйл хөшөө дурсгалт газар олон.

You may also like...